

Сорхун эх нярайн сувилахуйн төв нь “ТӨРСНИЙ ДАРААХ ЭХ НЯРАЙН СУВИЛАХУЙН” чиглэлд Монгол улсдаа анхдагч болж 2018 оны 1-р сард үүсгэн байгуулагдсан.
“СОРХУН” гэдэг үг нь “Сэрмүүн соргог, Юмны чанар сайтай нь, охь, шим, сайхан бүхэн, буян хишиг хурах гэсэн утгатай монгол үг юм.“Хамгийн сайн хүмүүс нэг дор цуглаж хамгийн сайхан хамт олныг бүрэлдүүлэн, дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх болно” гэсэн эмнэлгийн алсын харааг бэлэгдэн өгсөн нэр билээ.
Дорнын соёлт Азийн улс орнуудад эмэгтэй хүн төрсний дараа 30-45 хоногийн турш гадаа гарч хүйтэн салхи авах, хүнд юм өргөх, холын замд явах зэргээс аль болох зайлс хийн гам барьж төрсөн нялх биеэ тэнхрүүлдэг уламжлалт ёсон бий. Гэвч гэрийн нөхцөлд гам барих, биеэ тэнхрүүлэх гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Төрсөн эхийн хажууд 1-2 хүн тогтмол байж туслах шаардлага гарах бөгөөд хөх зангирах, хүүхдээ буруу амлуулах, хөхний толгой хагарах, хөхөнд сүү орохгүй байх, доошоо цусан шавхрага их гарах гэх мэтээр мэргэжлийн хүний тусламж зайлшгүй шаардлагатай болох тохиолдол элбэг гардаг.
Төрсний дараах нялх биетэй эхчүүд гэрийн нөхцөлд хэн нэгэн хүнээс тусламж аван дээрх гамуудыг барьж биеэ тэнхрүүлнэ гэдэг тийм ч амаргүй болсон тул Япон, Солонгос, Хятад гэх мэт улсуудад төрсний дараах эхчүүдэд зориулсан эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн эмнэлгүүд үүсэн хөгжөөд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 30-р хороо, Доржийн гудамж 20 тоот, "Сорхун" эх нярайн сувилахуйн төв.