СОРХУН ТӨРСНИЙ ДАРААХ ЭХ, НЯРАЙН СУВИЛАХУЙН ТӨВИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Монгол уламжлалт гам барих ёс, Солонгосын төрсний дараах сувилгааны туршлагыг хослуулсан цогц үйлчилгээ
Монголын анхны төрсний дараах эх, нярайн сувилахуйн төв
*Сорхун* нь Монгол Улсад төрсний дараах эх, нярайд зориулсан тусгай асаргаа сувилгааны үйлчилгээг мэргэжлийн түвшинд анхлан нэвтрүүлсэн сувилахуйн төв юм.
Бид төрсний дараах үеийг зөвхөн амарч, гам барих хугацаа бус, эхийн бие махбод нөхөн сэргэж, сэтгэл санаа тогтворжиж, хөхүүлэлт хэвшин, нярай шинэ орчиндоо дасан зохицох онцгой чухал үе гэж үздэг.
Тиймээс Сорхун төвийн үйлчилгээ нь ээж, нярай хоёрыг тус тусад нь бус, Нэг цогц байдлаар асарч сувилах зарчимд тулгуурладаг.
Сорхуны хосолсон сувилахуйн систем
Манай төвийн гол онцлог нь :
- Монгол уламжлалт гам барих аргыг БНСУ-ын төрсний дараах сувилахуйн мэргэжлийн хөтөлбөртэй хослуулсан
- Эх, нярайн 24 цагийн мэргэжлийн хяналт, асаргаа сувилгаа
- Төрсний дараах үеийн биеийн нөхөн сэргэлтийг дэмжих бариа засал
- Мэргэжлийн хоол, шим тэжээл
- Төрсөн эхийн эмзэг үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
- Залуу ээжүүдэд зориулсан сургалт, мэдээлэл /Хөхүүлэлт болон нярайн асаргаа сувилгаа/
- Аюулгүй тав тухтай амралтын орчин
Ээж төрсний дараах гам барих, биеэ тэнхрүүлэх хугацаандаа өөрт болон нярайд шаардлагатай асаргаа сувилгаа, мэргэжлийн хяналт, хооллолт, амралт, бариа засал, зөвлөгөө мэдээлэл зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
24 цагийн мэргэжлийн хяналт :
"Сорхун" төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хүүхэд нярайн эмч, уламжлалт анагаах ухааны эмч болон мэргэшсэн сувилахуйн баг хамтран ажилладаг. Эх, нярайн биеийн байдлыг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэг, зөвлөгөө болон эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохион байгуулна.
Энэ нь ээжид төрсний дараах үеэ илүү тайван, аюулгүй орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Нярайд 24 цагийн мэргэжлийн асаргаа сувилгаа :
Ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм бүхий Нярайн тасагт мэргэжлийн эх баригч, мэргэшсэн нярайн сувилагч, туслах сувилагч нар 24 цагийн турш нярайн асаргаа сувилгааг үзүүлнэ.
Нярайн амьсгал, зүрхний цохилт, биеийн халуун, арьсны өнгө, шарлалт, хооллолт, жингийн өөрчлөлт, шээх ба баах давтамж зэрэг үзүүлэлтийг тогтмол ажиглаж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон асаргаа сувилгаа хийнэ.
Ингэснээр ээж нярайгаа мэргэжлийн багт даатган, өөрөө хангалттай амарч, төрсний дараах биеийн нөхөн сэргэлт, гам барихад анхаарах боломжтой.
Төрсөн эхэд зориулсан тусгай хоол, шим тэжээл :
Сорхун төвд хооллолтыг төрсний дараах асаргаа сувилгаа, гам барихын салшгүй хэсэг гэж үздэг. Мэргэжлийн хоол зүйч болон эмчилгээний хоолны мэргэшсэн тогооч нар төрсөн эхийн биеийн онцлог, хөхүүл үеийн нэмэгдсэн шим тэжээлийн хэрэгцээнд зориулсан тусгай хоолны цэсийг боловсруулдаг.
Монгол уламжлалт гам барих идээ ундааг орчин үеийн хоол зүйн зарчимтай хослуулан, уураг, шим тэжээл сайтай, шингэц хялбар, зөөлөн аргаар боловсруулсан хоол, шинэ ясны шөл болон төрөл бүрийн шим тэжээллэг хоолоор үйлчилдэг.
Төрсний дараах мэргэжлийн бариа засал :
Төрсний дараах үед хөх зангирах, бие хавагнах, нуруу аарцгаар өвдөх, булчин чангарах, бие хөөнгө байх зэрэг зовиур түгээмэл тохиолддог.
Манай нарийн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй бариа заслын багшаар ахлуулсан баг Монгол уламжлалт бариа заслын арга болон БНСУ-ын төрсний дараах галбиржуулах бариа заслын арга техникийг хослуулан үйлчилгээ үзүүлдэг.
Эхийн биеийн онцлог, зовиурт тохируулан хөхний бариа, хаван буулгах бариа, галбиржуулах бариа, аарцаг нурууны бариа, бүтэн биеийн болон хэсэгчилсэн бариа засал зэргийг хийдэг нь Сорхуны онцлог үйлчилгээний нэг юм.
Ээжийн сэтгэл зүйн тайван байдлыг дэмжинэ :
Төрсний дараа дааврын өөрчлөлт, нойр дутуу байдал, хүүхэд асрах шинэ үүрэг, бие махбодын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан ээжийн сэтгэл санаа тогтворгүй болох, түгших, айдас төрөх, сэтгэлээр унах зэрэг өөрчлөлт илэрч болно.
Ийм үед ээжийг ганцааранг нь үлдээх бус, сонсох, ойлгох, тайван амрах боломж бүрдүүлэх, шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх нь төрсний дараах асаргаа сувилгааны чухал хэсэг юм.
"Сорхун" төв ээжийн зөвхөн биеийн бус, сэтгэл санааны тайван байдал, амралт, гэр бүлийн шинэ амьдралдаа дасан зохицох үйл явцыг мөн дэмжин ажилладаг.
Тав тухтай, хувийн орчин :
Сувилуулж буй ээжүүд нэг хүний VIP өрөөнд байрлан тайван амарч, гам барих боломжтой. Өрөөнүүдийг төрсний дараах эх, нярайн хэрэгцээнд зориулан тохижуулж, автомат хөхний саалтуур, нярайн зориулалтын ор, эхийн хэрэгцээт хувцас хэрэглэл болон өдөр тутмын сувилгаанд шаардлагатай зүйлсээр ханган тав тухтай орчныг бүрдүүлсэн.
Шинэ ээжид мэдлэг, дадал олгоно :
Анх удаа ээж болж буй эмэгтэйд нярайгаа хэрхэн хөхүүлэх, тэврэх, хэхрүүлэх, усанд оруулах, хүйг сувилах, живх солих зэрэг энгийн мэт боловч маш чухал олон зүйл шинэ байдаг. Манай эх баригч, сувилагч нар ээжүүдэд хөхүүлэлт болон нярайн өдөр тутмын асаргаа сувилгааны зөвлөгөө, практик дадлыг тогтмол өгдөг.
Бидний зорилго бол ээжийг Сорхунаас гарахдаа зөвхөн биеэ тэнхрүүлсэн байхаас гадна нярайгаа өөртөө итгэлтэй асарч сувилах мэдлэг, дадалтай болсон байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Тавтай морилно уу!