Үйлчилгээний нөхцөл

270

- Үйлчлүүлэгчийн нөхөр хамт байх тохиолдолд нэг өдрийн 200.000 төгрөг /өглөөний цай, үдийн цай, өдөр оройн хоол багтсан/ болно.

- Захиалгын гэрээг хийн урьдчилгаа төлбөр төлж баталгаажуулснаас хойш 7 хоног өнгөрсөн тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д заасан урьдчилгаа төлбөр болох 1,500,000₮-ийг буцаан олгохгүй. Хэрэв тэр дариу /7 хоног дотор/, эсвэл үйлчлүүлэгчид хүндэтгэн үзэх чухал асуудал үүссэний улмаас гэрээг цуцлах хүсэлт тавьсан тохиолдолд 10% суутган буцаан олголт хийгдэнэ. 

- Сувиллын үйлчилгээ авсан, хэвтэн сувилуулж буй үйлчлүүлэгч гэрээний хоног дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр сувиллаас гарах тохиолдолд үлдэгдэл хонгийн төлбөрийг буцаан олгохгүй. 

- Эх нярайн эрүүл мэндийн шалтгааны улмаас сувилалд хэвтэн үйлчлүүлэх боломжгүй болсон тохиолдолд  төлбөрийг 100% буцаан олгох ба эрүүл мэндийн байгууллагын эмчийн онош дүгнэлт нь төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгох үндэслэл болно.

- Сувилалын зүгээс зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлчлүүлэгчийг хүлээн авах боломжгүй болж үйлчлүүлэгчийн захиалгыг цуцалж, гэрээг дуусгавар болгосон тохиолдолд  төлбөрийг 100% буцаан олгоно.






Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.