
Манай тасаг нь уламжлалт болон орчин үеийн аргыг хосуулсан мэргэшсэн сувилагчид бариа болон гоо сайханы үйлчилгээг үзүүлдэг.
- Галбиржуулах:
Энэ нь аарцаг, нуруу,хэвлийн булчинг гарар засах, тэнцвэржүүлэх, цусны эргэлтийг сайжруулах,умдаг ясны зөрөө, алхах үеийн өвдөлтийг бууруулж, зөөлөн шахалт , лимфийн урсгал дагасан техникээр хаван буурч, булчингууд хурдан сэргэн биеийн хөөнгө арилж целлюлит багасч галбиржин тураах үйлчилгээ үзүүлнэ..
Монгол Улсад зөвхөн манай сувилахуйн төвд хийгддэг үйлчилгээ.
- Бүтэн биеийн бариа
- Бусад хэсгийн барианууд:
Хөх,хүзүү толгой, сав агшаах, шавхрага гаргах, аарцаг нурууны өвдөлт намдаах г.м биеийн алжаал тайлж, тайвшруулах үйлчилгээ бүхий төрсөн ээжүүдэд зориулсан бариа
Монгол уламжлалт бариа нь даарч хөрөхөөс хамгаалах, гам барих , биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх,, сав агшаах, шавхрага гаргах, үе холбоос, тунгалгийн урсгалд нөлөөлдөгөөрөө чухал ач холбогдолтой..
Тосон бариа нь бүх биеийн өвдөлтүүдийг намдаан булчин суллах, хаван хөөх, доиор өөх хайлуулах олон талын үйлчилгээтэй.
- Арьс гоо сайхны үйлчилгээ:
Арьс чангалах, чийгшүүлэх, цайруулж арьсны өнгийг сэргээн, өнгөц бохирдлыг цэвэрлэн бусад үйлчилгээ үзүүлэхээс гадна хүний нүүрэнд байдаг 22 цэг тус бүрд дарж массаж хийж өгснөөр нүүрни чангарсан булчин суларч алжаал ядаргаа тайлагдаж , арьсны уян хатан чанарыг дэмжиж, арьсанд хэрэгцээтэй чийг тэжээлийг нөхөж, микро цусны эргэлтийг сайжруулж, эсийн нөхөн сэргээлтийг дэмжинэ.
Тухайн ээжүүдийн зовиураас шалтгаалан:
- Хаван буулгах зорилгоор жамц давстай халгайн дүрлэг
- Нойргүйдэлд шилмүүсний дүрлэг
- Ядаргаа , булчингийн өвдөлтүүдэд барагшуны дүрлэг
- Хярзангин шарх, цагаан махны өвдөлтөнд марганцын уусмалд суулгаж зовиурыг багасгана.

Тавтай морилно уу!