Аавд зоруилсан үйлчилгээ

1415

ААВУУДАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ 
Амьдралын хамгийн нандин эхний өдрүүдийг гэр бүлээрээ хамтдаа...
Хүүхэд мэндлэх мөчөөс гэр бүлийн амьдралын цоо шинэ үе эхэлдэг. Төрсний дараах эхний өдрүүд нь зөвхөн ээж, нярайд төдийгүй аавын хувьд ч хүүхэдтэйгээ дотносож, аав байх анхны мэдрэмжээ мэдрэх нандин үе юм.

Тиймээс Сорхун төрсний дараах эх, нярайн сувилахуйн төвд ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлан амарч, бяцхан үрийнхээ амьдралын эхний өдрүүдийг гэр бүлээрээ хамт өнгөрүүлэх боломжтой. 

Ингэснээр аав нь хүүхдийнхээ нярай үеийн нандин мөч бүрийг дэргэдээс нь харж, мэдрэхийн зэрэгцээ төрөөд удаагүй эхнэрээ сэтгэл санаа болон өдөр тутмын хэрэгцээнд нь дэмжиж, нярайгаа хамтдаа асарч сурах боломж бүрддэг.

Аавууд хамт байрлахын онцлог, давуу тал : 

  • Гэр бүлээрээ хамт байх — Ээж, аав хоёр бяцхан үрийнхээ амьдралын эхний нандин өдрүүдийг хамтдаа өнгөрүүлнэ.
  • Ээждээ хамгийн хэрэгтэй үед нь дэргэд нь байх — Аав төрсний дараах нөхөн сэргэлтийн үед эхнэртээ сэтгэл санааны болон өдөр тутмын дэмжлэг үзүүлэх боломжтой.
  • Хүүхэдтэйгээ анхны өдрөөс нь дотносох — Нярайгаа тэврэх, тайвшруулах, өдөр тутмын асаргаа сувилгаанд оролцох замаар аав, хүүхдийн дотно харилцааны эхлэлийг тавина.
  • Нярайгаа асарч сурах — Мэргэжлийн багийн зөвлөгөөгөөр нярайтай зөв харьцах, тэврэх, живх солих, хэхрүүлэх болон өдөр тутмын асаргаа сувилгааны үндсэн мэдлэг, дадлыг эзэмшинэ.
  • Тав тухтай хамтын өрөө — Ээж, аав хамт байрлахад зориулсан энгийн болон VIP зэрэглэлийн өрөөнөөс сонгох боломжтой.
  • Хоол, үйлчилгээ нэг дор — Хамт байрлаж буй аавууд өдөр тутмын хоол, цай, зууш болон хүсвэл нэмэлт захиалгат хоолны үйлчилгээг авах боломжтой.

Аавуудад үзүүлэх үйлчилгээ : 
Ээж, аав хамт байрлах өрөө : 

Ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлах боломжтой бөгөөд гэр бүлээрээ байрлахад тохирсон энгийн болон VIP зэрэглэлийн өрөөнөөс сонголтоо хийх боломжтой. Ингэснээр ээж тайван амарч, төрсний дараах гам барих хугацаандаа нөхрийнхөө дэмжлэгийг авахын зэрэгцээ аав нь эхнэр, хүүхдийнхээ дэргэд байж, шинэ гэр бүлийн амьдралын эхний өдрүүдийг хамтдаа өнгөрүүлнэ. Аавын хамт байрлах үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй байдаг юм шүү. 

Сувиллын иж бүрэн хувцас : 

Ээжтэйгээ хамт байрлаж буй аавуудыг төвийн дотоод орчин, эрүүл ахуйн шаардлагад тохирсон сувиллын иж бүрэн хувцсаар хангана. Ингэснээр нярай, ээжийн орчинд цэвэр, тав тухтай байдлыг хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.

Нярайн асаргаа сувилгааны талаарх сургалт, зөвлөгөө мэдээлэл : 

Нярай хүүхдийн асаргаа сувилгаа зөвхөн ээжийн үүрэг биш. Аав ч хүүхдээ асрах мэдлэг, дадалтай байх нь гэр бүлд чухал дэмжлэг болдог. Манай мэргэжлийн баг аавуудад нярайгаа зөв тэврэх, хэхрүүлэх, живх солих, усанд оруулахад оролцох, тайвшруулах болон нярайн өдөр тутмын асаргаа сувилгааны үндсэн зарчмуудыг зааж зөвлөнө. 

Ингэснээр аав Сорхунаас гэртээ харьсны дараа ээждээ бодитоор тусалж, хүүхдээ асрах үйл явцад өөртөө итгэлтэйгээр хамтран оролцох боломжтой болно.

Өдөр тутмын хоол, цай, зууш : 

Ээжтэйгээ хамт байрлаж буй аавууд өдөр тутмын хоолны үйлчилгээг авах боломжтой. Өглөөний цай, их үдийн хоол, өдрийн цай, бага үдийн зууш, оройн хоол зэрэг тухайн өдрийн хуваарьт хоол, цайгаар үйлчилнэ. Ингэснээр аав төвөөс гарах шаардлагагүйгээр эхнэр, хүүхдийнхээ дэргэд тав тухтай байрлах боломж бүрдэнэ.

Захиалгат хоолны үйлчилгээ : 

Үндсэн хоолны цэснээс гадна аав өөрийн хүссэн хоол, сонголтын дагуу захиалгаар хоол хийлгэх боломжтой. Захиалгат хоол нь нэмэлт төлбөртэй үйлчилгээ бөгөөд боломжит хоолны төрөл, захиалгын нөхцөлийн дагуу үйлчилнэ.

Аавын оролцоо... Гэр бүлд хамгийн том хүч болдог! 

Хүүхэд төрсний дараах эхний өдрүүдэд ээжид мэргэжлийн асаргаа сувилгаанаас гадна хамгийн ойр хүнийх нь дэмжлэг, халамж маш үнэ цэнтэй. Сорхунд аавууд зөвхөн хамт байрлах бус, эхнэрийнхээ төрсний дараах нөхөн сэргэлтийн үед дэргэд нь байж, нярайгааасарч суралцан, хүүхдийнхээ амьдралын хамгийн анхны мөчүүдийг хамтдаа мэдрэх боломжтой. 

Ээжид — Түшиг, Дэмжлэг.

Нярайд — Аавын хайр, халамж.

Гэр бүлд — Хамтдаа бүтээх нандин дурсамж.

Амьдралын хамгийн нандин эхний өдрүүдийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлээрэй!!!






Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.