Бэлтгэх зүйлсийн жагсаалт

1237

 

Сувилалд ирэхдээ бэлдэж ирэх зүйлсийн жагсаалт: 

Ээж та сувилалд ирэхээсээ өмнө өөрийн болон нярайн өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг дараах жагсаалтын дагуу бэлдээрэй. Сонголтоор авчрах зүйлсийг тусад нь тэмдэглэсэн тул өөрийн хэрэгцээнд тохируулан бэлтгэх боломжтой.

Нярайд зориулж: 

  • Хий гаргагчтай угж :  Нярайг хооллоход хэрэглэх угжаа авчирна.
  • Соска буюу хөхөлт:  Заавал гадуураа  хамгаалалтын гэртэй байна.
  • Нэмэлт сүү:  Ээжийн сүүний гарц нэмэгдэж, нярайн хооллолтын хэрэгцээг бүрэн хангах хүртэл шаардлагатай тохиолдолд нэмэлт сүүг түр хугацаанд хэрэглэж болно. Нэмэлт сүү өгөх эсэх, хэмжээ болон давтамжийг нярайн эмч, сувилагчтай зөвлөлдөн, хүүхдийн хөхөлт, жин болон хооллолтын байдлыг харгалзан тохируулна. Энэ хугацаанд хүүхдээ тогтмол хөхүүлж, зөв амлуулахад анхаарна. Нэмэлт сүү нь хөхөөр хооллолтыг бүрэн орлохгүй бөгөөд ээжийн сүү хүүхдийн хэрэгцээг хангахын хэрээр эмч, сувилагчийн зөвлөгөөгөөр нэмэлт сүүний хэмжээг аажмаар бууруулна.  Ээж бүрийн сүүний гарц нэмэгдэх хугацаа өөр байдаг тул өөртөө дарамт өгөхгүйгээр мэргэжлийн багийн дэмжлэг, зөвлөгөөг аваарай.
  • Дулаан оймс:   Бяцхан үрийнхээ хөлийг зөөлөн, тухтай байлгахын тулд нярайд тохирсон хэмжээтэй, бариу резингүй дулаан оймс бэлдээрэй. Нярайн биеийн дулаанаа зохицуулах чадвар бүрэн хөгжөөгүй байдаг тул орчны хэм, өмссөн хувцсанд нь тохируулан дулаан байлгахад анхаарна.
  • Нярайн ягаан дэвтэр:  Хүүхдийн эрүүл мэндийн мэдээлэл, үзлэгийн тэмдэглэл бүхий дэвтрийг авчирна. Мөн төрөх эмнэлэгт эх нярай нь шинжилгээ өгсөн толхиолдолд шинжилгээний хуудсыг авчирна.  

Ээжид зориулж:

  • Гар болон биеийн алчуур
  • Бактерийн эсрэг саван
  • Шүдний оо, сойз, шампунь гэх мэт өөрийн хувийн хэрэгцээний ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг авчирна.
  • Ариун цэврийн хэрэглэл. /Өдрийн болон шөнийн хэрэглэл тус бүр 2уут/
  • Сувилалын өрөө бүрт хөхний автомат саалтууртай бөгөөд хэрэв ээж хүсвэл өөрийн хувийн хэрэгцээний хөхний саалтуураа авч ирж болно.
    /Өөрийн сонголтоор/
  • Биед эвтэйхэн солих дотуур хувцас: Манай сувиллын зүгээс өмд цамцны хослол, гадуур өмсөх халадаар хангах бөгөөд ээж өөрийн хувийн хэрэгцээний солих дотуур хувцасыг авч ирнэ. 
    /Дотуур хувцас, Футболка, Хөхүүл левчик гэх мэт/
  • Тасалгааны углааш: Мөн ээж өөртөө дулаан оймс авч ирнэ.
  • Ор дэрний цагаан хэрэглэл:  Хувийн цагаан хэрэглэл ашиглахыг хүсвэл авчирч болно/өөрийн хүсэлтээр/

    Аав хамт байрлах тохиолдолд: 
  • Цайвар эсвэл цагаан өнгийн бэлтгэлийн хослол, тавчик
  • Шүдний оо, сойз, шампунь гэх мэт өөрийн хувийн хэрэгцээний ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг авчирна.                              

    Сувилалд ирэхээсээ өмнө авч ирэх зүйлсийн жагсаалтаа шалгаж, өөрийн болон бяцхан үрийнхээ хэрэгцээний зүйлсийг бүрэн бэлдээрэй. Бэлтгэлтэй холбоотой асуулт байвал манай ажилтнаас лавлана уу!





Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.