
Захиалга өгөх зөвлөмж, анхаарах зүйлс:
Ээж та төрсний дараах асаргаа, сувилгаагаа урьдчилан төлөвлөж, дараах дарааллын дагуу захиалгаа баталгаажуулаарай.
- Захиалгаа урьдчилан өгөх: Та төрөх товлосон хугацаанаасаа 1 сарын өмнөөс бидэнтэй утсаар болон чатаар холбогдон захиалга өгч, гэрээгээ байгуулан баталгаажуулна.
- Сувилал болон гэрээний нөхцөлтэй танилцах: Захиалгын гэрээтэй онлайнаар эсвэл өөрийн биеэр ирж, танилцах боломжтой. Сувиллын орчин, өрөө болон үйлчилгээтэй биечлэн танилцаж, гэрээ байгуулах бол ирэхээсээ өмнө утсаар холбогдож, уулзах цагаа тохирно уу.
- Гэрээ байгуулж, захиалгаа баталгаажуулах: Гэрээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгомжгүй зүйл гарвал манай ажилтнаас тодруулаарай. Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бол захиалгын гэрээнд гарын үсэг зурж, 1,500,000₮-ийн урьдчилгаа төлбөр төлнө. Гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлснөөр таны захиалга баталгаажна.
- Сонгосон үйлчилгээний мэдээллээ мэдэгдэх: Урьдчилгаа төлбөрөө төлсний дараа дараах мэдээллээ цахимаар эсвэл утсаар дахин мэдэгдэж, баталгаажуулна уу.
Өрөөний сонголт: ЭНГИЙН өрөө, ВИП өрөө
- 9 шөнө, 10 өдөр багцад:
Төрсний дараах бүтэн биеийн бариа : 1 удаа - Булчин суллах, хаван хөөх,өвчин намдаах гэх мэт олон талын үйлчилгээтэй.
Нүүрний гоо сайхны арчилгаа: 1 удаа - Алжаал ядаргаа тайлагдаж, арьсны уян хатан чанарыг дэмжин, арьсанд хэрэгцээтэй чийг тэжээлийг нөхөж, цусны эргэлтийг сайжруулна.
Хэсэг газрын бариа: 1 удаа -Хэсгийн бариа нь тайвшруулж, эд эсийг сэргээн, захын судсыг тэлэх, хуян тарааж хаван хөөх үйлчилгээтэй.
Хөхний бариа, массаж - 2 удаа - Зангирсан хөхний зовиурыг арилгаж, хөхний сүүний хэвийн гарцыг дэмжиж өгнө.
Нярайн асаргаа, сувилгаа: Нярайн эмчийн үзлэг, мэргэшсэн сувилагчдын нярайн асаргаа, сувилгаанд хүүхдээ хамруулж, ээж та тайван амрах боломжтой. Нярайн өдөр тутмын хэрэгцээ, арчилгаатай холбоотой зөвлөгөөг манай баг хамт олноос аваарай.
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, эхо хяналт: Төрсний дараах үеийн сав агшаах, шавхарга гаралт зэргээс хамаарч 3-4 удаа үзлэг хийгдэнэ.
Ээж таны амралт, тэнхрэлтийг дэмжих зорилгоор өдөр бүр:
2 удаагийн үндсэн хоол: Хоол зүйчийн гаргасан меньюны дагуу төрсөн ээжүүдэд зориулсан шим тэжээлтэй 1,2-р хоолоор үйлчилж байна.
3 удаагийн зууш, цайгаар /Ээжүүддээ Badam-ийн брэндийн хөхөнд сүү оруулж, шавхарга гадагшлуулах үйлчилгээтэй цайг өдөр тутамд өгдөг/
Сэтгэл зүйн дэмжлэг, сургалт: Багцын хугацаанд төрсний дараах сэтгэл зүйн зөвлөгөө болон нярайн асаргааны сургалт, зөвлөгөөнд хамрагдана. Ээж та өөрт тулгарч буй асуултаа асууж, бяцхан үрээ асрах мэдлэг, дадлаа нэмэгдүүлэн, гэртээ харих бэлтгэлээ хангах боломжтой.
Ээжийн амралт, нярайн асаргаа, мэргэжлийн багийн халамж дор.
- 13 шөнө, 14 өдөр: 9шөнө 10 өдрийн багц үйлчилгээн дээр нэмээд гоо сайхан-1 удаа, галбиржуулах бариа-1 удаа хийгдэнэ.
Галбиржуулах бариа нь целлюлит задалж галбиржуулан тураах, өвчин намдаах, булчин суллах, хаван хөөх, дотор өөх хайлуулах гэх мэт олон талын үйлчилгээтэй.
- 20 шөнө, 21 өдөр: 9шөнө 10 өдрийн багц үйлчилгээн дээр нэмээд гоо сайхан-2 удаа, галбиржуулах бариа-2 удаа, хийгдэнэ.
Захиалгатай холбоотой мэдээлэлд өөрчлөлт орсон бол бидэнд урьдчилан мэдэгдээрэй.

Тавтай морилно уу!