
“Сорхун” Эх нярайн сувилахуйн төвд хэвтэх үеийн санамж:
- Сувилахуйн төвд ирэхдээ захиалга баталгаажсаны дараа өгсөн зааварчилгааны дагуу шаардлагатай зүйлсээ бүрдүүлж, байрлан үйлчлүүлэх хугацаанд хэрэгтэй эм, тариа болон бусад зүйлсийг ар гэрийнхнээрээ авчруулна. /Шаардлагатай тохиолдолд/
- Сувилахуйн төвийн дотоод дүрэм журам, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
- Эргэлтийн цаг нь ажлын өдөр 10:00-17:00 цагийн хооронд байна. 1давхарт байрлах уулзалтын өрөөнд зөвхөн ээж бууж ирж уулзана. Эргэлтээр ирэхдээ амны хаалтаа уулзалтын турш зүүж, 20 минутаас хэтрүүлэхгүй бөгөөд олон хүн зэрэг ирэхгүй байх.
- Эргэлтээр хагас боловсруулсан болон бэлэн болгосон хоол хүнс, бэрсүүт төрлийн жимс, гэдэс дүүргэх жимсэн бүтээгдэхүүн, шарсан болон хэт чихэрлэг хүнс, мөн цэцэг зэрэг харшил үүсгэгч тоосонцор бүхий ургамал авчрахгүй байхыг хүсье!!!
Төлбөр буцаан олгох, журам :
- Захиалгын гэрээг хийн урьдчилгаа төлбөр төлж баталгаажуулснаас хойш 7 хоног өнгөрсөн тохиолдолд энэхүү гэрээний 2.1-д заасан урьдчилгаа төлбөр болох 1,500,000₮-ийг буцаан олгохгүй.
Хэрэв тэр дариу /7 хоног дотор/, эсвэл үйлчлүүлэгчид хүндэтгэн үзэх чухал асуудал үүссэний улмаас гэрээг цуцлах хүсэлт тавьсан тохиолдолд 10%-ийг суутган буцаан олголт хийгдэнэ.
• Сувиллын багцаас сонгон үйлчилгээ авсан, хэвтэн сувилуулж буй үйлчлүүлэгч гэрээний хоног дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр сувиллаас гарах тохиолдолд үлдэгдэл хоногийн төлбөрийг буцаан олгохгүй.
• Эх нярайн эрүүл мэндийн шалтгааны улмаас сувилалд хэвтэн үйлчлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгох ба эрүүл мэндийн байгууллагын эмчийн онош, дүгнэлт нь төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгох үндэслэл болно.
• Сувилалын зүгээс зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үйлчлүүлэгчийг хүлээн авах боломжгүй болж үйлчлүүлэгчийн захиалгыг цуцалж, гэрээг дуусгавар болгосон тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгоно. - Гэрээ хийхийн өмнө захиалагч гэрээний нөхцөлийг сайтар уншиж гэрээтэй танилцана уу!!!
Аав нэмэлтээр орж байгаа тохиолдолд 1 өдрийн төлбөр 200,000₮ байна. Үүнд:
-Өглөөний цай /хөнгөн/
-Бага үдийн цай /хөнгөн/
-Өдрийн хоол /1,2-р хоол
-Их үдийн цай /хөнгөн/
-Оройн хоол /1,2-р хоол/ зэрэг өдрийн 5 удаа хоол болон зууш, цай олгогдоно.
Бариа үйлчилгээ болон нярайн сургалт: Нэмэлтээр төлбөртэй бариа болон гоо сайхны үйлчилгээ авах боломжтой ба нярайн тасгаас ээж, аавуудад зориулсан "Нярайн асаргаа"-ны талаарх сургалтанд мөн хамруулна.

Тавтай морилно уу!