Жирэмсэн ээжүүдэд зориулсан багцын үйлчилгээ

2442

ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗОРИУЛСАН БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Төрөхийн өмнөх өдрүүдээ тайван амарч, мэргэжлийн хяналт дор өнгөрүүлээрэй...

Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний бие махбод асар их өөрчлөлтийг туулдаг. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад биеийн ачаалал нэмэгдэж, хөл гар хавагнах, нуруу аарцгаар чилж өвдөх, нойр хямрах, амархан ядрах зэрэг зовиур түгээмэл тохиолддог. Мөн зарим ээжид артерийн даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгдөх, умайн агшилт мэдрэгдэх зэрэг эмчийн хяналт шаардлагатай өөрчлөлтүүд илэрч болно.

Тиймээс Сорхун төрсний дараах эх, нярайн сувилахуйн төв нь зөвхөн төрсөн ээжүүд төдийгүй төрөх хугацаа ойртсон жирэмсэн ээжүүдийг хүлээн авч, тав тухтай орчинд амраан, эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хяналт дор төрөхийн өмнөх асаргаа сувилгаа, амралт болон төрөлтийн бэлтгэлийг цогцоор нь үзүүлдэг. 

Багц үйлчилгээний онцлог, давуу тал : 

  • Эмэгтэйчүүдийн эмчийн тогтмол хяналт — Жирэмсэн ээжийн биеийн байдал, зовиурыг үнэлж, шаардлагатай зөвлөгөө, арга хэмжээг тухай бүр авна.
  • Эхо оношилгоо — Эмчийн заалтаар эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ хийж, жирэмсний явцыг үнэлнэ.
  • Тав тухтай хувийн өрөө — Ээж ганцаараа тайван амрах нэг хүний тохилог өрөөнд байрлана.
  • Өдөр тутмын үзүүлэлтийн хяналт — Биеийн жин, артерийн даралт болон шаардлагатай бусад үзүүлэлтийг тогтмол хянана.
  • Амралт, сувилгаа — Ээжийн биеийн байдалд тохируулан амралт, хэвтрийн дэглэм болон өдөр тутмын сувилгааг зохион байгуулна.
  • Зовиур хөнгөвчлөх бариа засал — Эмчийн зөвшөөрөл, ээжийн биеийн байдалд тохируулан толгой, хүзүү, сэрвээ, хөл зэрэг хэсгийн зөөлөн бариа хийнэ.
  • Хөл амраах үйлчилгээ — Хөлний ядаргаа, хөөнгө, тавгүй мэдрэмжийг хөнгөвчлөх зорилгоор тохирсон хөл амраах ванн, дүрлэгийн үйлчилгээ үзүүлнэ.
  • Хөхүүлэлтэд урьдчилан бэлтгэх зөвлөгөө — Хөхний байдлыг үнэлж, хөхний толгойн онцлогийг шалган, төрсний дараах хөхүүлэлтэд бэлтгэх зөвлөгөө өгнө.
  • Арьс, гоо сайхны үйлчилгээ — Жирэмсний үед тохирох арьс, нүүр болон хуйхны арчилгаа, үйлчилгээг сонгон үзүүлнэ.
  • Өдрийн хоол, шим тэжээл — Өглөөнөөс орой хүртэл үндсэн хоол болон сүү, тараг, жимс зэрэг хөнгөн зуушаар үйлчилнэ.
  • Нөхөртэйгөө хамт байрлах боломж — Ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлан амрах боломжтой бөгөөд хамт байрлах үйлчилгээ нэмэлт төлбөртэй.

Жирэмсэн ээжүүдэд үзүүлэх үйлчилгээ

Тав тухтай хувийн өрөө : 

Жирэмсний сүүлийн саруудад хангалттай унтаж амрах, биеийн ачааллаа багасгах нь ээжийн тав тухад чухал. Сорхунд жирэмсэн ээж нэг хүний тохилог өрөөнд тайван амарч, өдөр тутмын асаргаа сувилгаагаа авах боломжтой. Хэрэв ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлаж болох бөгөөд хамт байрлах үйлчилгээ нэмэлт төлбөртэй.

Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хяналт : 

Сувилуулах хугацаанд жирэмсэн ээж эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн тогтмол үзлэг, хяналтад байна. Эмч ээжийн ерөнхий биеийн байдал, жирэмсний явц болон илэрч буй зовиурыг үнэлж, шаардлагатай зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлно.

Даралт ихсэх, цусан дахь сахарын өөрчлөлт, хэвлийн өвдөлт, умайн тогтмол агшилт зэрэг анхаарал шаардсан шинж илэрсэн тохиолдолд эмчийн үнэлгээнд үндэслэн шаардлагатай эмнэлгийн тусламжийг зохион байгуулна.

Эх барихын эхо оношилгоо : 

Шаардлагатай тохиолдолд эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо хийж, жирэмсний явц болон эх, ургийн байдлыг эмч үнэлнэ. Хяналтын үр дүнд үндэслэн ээжид шаардлагатай зөвлөгөө, цаашдын хяналтын талаар мэдээлэл өгнө.

Биеийн жингийн хэмжилт, хяналт : 

Жирэмсний хугацаанд биеийн жингийн өөрчлөлтийг тогтмол ажиглах нь эхийн ерөнхий байдлыг үнэлэхэд ашиглагдах чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Ээжийн биеийн жинг хэмжиж, жирэмсний хугацаа болон бусад үзүүлэлттэй хамтатган хянана.

Артерийн даралтын хяналт : 

Артерийн даралтыг тогтмол хэмжиж, өөрчлөлтийг хянана. Даралт хэвийн хэмжээнээс өөрчлөгдөх, толгой хүчтэй өвдөх, хараа бүрэлзэх, хаван огцом нэмэгдэх зэрэг шинж илэрвэл эмчид мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авна.

Хэсгийн бариа засал : 

Жирэмсний сүүлийн саруудад биеийн жин болон ачаалал нэмэгдэхийн хэрээр нуруу, хүзүү, мөр, сэрвээ, хөлөөр чилэх, ядрах зэрэг зовиур илэрч болно.
Эмчийн зөвшөөрөл болон жирэмсний хугацаа, ээжийн биеийн байдалд тохируулан толгой, хүзүү, сэрвээ, хөл зэрэг хэсэгт зөөлөн бариа засал хийж, биеийн тав тух, амралтыг дэмжинэ. 

Хөхний байдлын үнэлгээ, хөхүүлэлтэд бэлтгэх зөвлөгөө : 

Төрсний дараах хөхүүлэлтэд урьдчилан бэлтгэх зорилгоор хөхний ерөнхий байдал, хөхний толгойн хэлбэр, онцлогийг мэргэжлийн түвшинд үнэлнэ. Ээжид хүүхдээ зөв амлуулах, зөв хөхүүлэх, хөхний эрүүл ахуй болон төрсний дараа хөхүүлэлтийг хэрхэн зөв эхлүүлэх талаар урьдчилсан зөвлөгөө өгнө.

Хөл амраах, хавангийн зовиурыг хөнгөвчлөх үйлчилгээ : 

Жирэмсний сүүлийн саруудад хөл хүнд оргих, ядрах, хөөнгө мэдрэгдэх нь түгээмэл. Ээжийн биеийн байдалд тохируулан хөл амраах ванн, дүрлэг хийж, хөлний ядаргаа болон тавгүй мэдрэмжийг хөнгөвчлөхөд чиглэсэн сувилгаа үзүүлнэ. 

Арьс, гоо сайхан болон хуйхны үйлчилгээ : 

Жирэмсэн ээжийн амралт, тав тухыг дэмжих зорилгоор жирэмсний үед тохиромжтой нүүр, арьс болон хуйхны арчилгаа, гоо сайхны үйлчилгээг санал болгоно. Үйлчилгээ бүрийг ээжийн биеийн байдал болон жирэмсний онцлогийг харгалзан сонгоно.

Амралт, хэвтрийн дэглэм : 

Эмчийн зөвлөгөө болон ээжийн биеийн байдлаас хамааран өдөр тутмын хөдөлгөөн, амралтын зохистой дэглэмийг баримталж, шаардлагатай тохиолдолд хэвтрийн дэглэмээр амрах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ хугацаанд мэргэжлийн баг ээжийн биеийн байдлыг тогтмол ажиглаж, тайван, аюулгүй амрахад нь дэмжлэг үзүүлнэ.

 Жирэмсэн эхэд зориулсан хоол, шим тэжээл : 

Жирэмсний сүүлийн саруудад эхийн хооллолт нь өөрийнх нь төдийгүй ургийн шим тэжээлийн хэрэгцээтэй холбоотой тул Сорхунд өдөр тутмын хооллолтод онцгой анхаардаг. 

Ээжүүдэд : Өглөөний хоол → Бага үдийн хөнгөн зууш → Өдрийн хоол → Их үдийн хөнгөн хоол, сүү, тараг, жимс → Оройн хоол гэсэн хуваарийн дагуу хоол, зуушаар үйлчилнэ. Хоолыг ээжийн тав тух, шим тэжээлийн хэрэгцээг харгалзан бэлтгэж, өрөөнд нь хүргэн үйлчилнэ.

Төрөхийн өмнөх өдрүүдээ Сорхунд...
"СОРХУН" Төрөхийн өмнөх хяналтаас төрсний дараах асаргаа сувилгаа хүртэл...






Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.