ЭЭЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Төрсний дараах үе бол ээжийн бие махбод нөхөн сэргэж, хөхүүлэлт тогтворжин, шинэ амьдралын хэмнэлдээ дасан зохицох онцгой чухал үе юм.
"Сорхун" төрсний дараах эх, нярайн сувилахуйн төв нь ээжүүддээ төрсний дараах **мэргэжлийн асаргаа сувилгаа, гам барих, биеийн нөхөн сэргэлт, хөхүүлэлтийн дэмжлэг, бариа засал, хоол шим тэжээл, гоо сайхан, тав тухтай амралтыг нэг дор цогцоор нь үзүүлдэг.
Сорхуны онцлог, давуу тал :
- Нарийн мэргэжлийн эмчийн хяналт — Ээж бүр эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн 1:1 үзлэг, зөвлөгөө, тогтмол хяналтад байна.
- 24 цагийн асаргаа сувилгаа — Мэргэшсэн сувилагч нар ээжийн биеийн байдал, хэрэгцээнд тохирсон асаргаа сувилгааг 24 цагийн турш үзүүлнэ.
- Нэг ээж, нэг өрөө — Энгийн болон VIP зэрэглэлийн тав тухтай өрөөнд ээж бүр тусдаа байрлан тайван амарч, гам барих боломжтой.
- Хөхөөр хооллох, зөв амлуулах сургалт, дэмжлэг — Зөв хөхүүлэх аргачлал, хөхний арчилгаа болон хөхний бариа засал үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ.
- Мэргэжлийн бариа заслын баг — Төрсний дараах биеийн нөхөн сэргэлт, булчин суллах, хаван буулгах, галбиржуулахад чиглэсэн бариа заслын үйлчилгээг үзүүлнэ.
- Төрсөн эхэд зориулсан тусгай хооллолт — Хоол зүйч, мэргэшсэн тогооч нарын боловсруулсан шим тэжээлээр баялаг хоол, цайгаар өдөрт олон удаа өрөөнд нь үйлчилнэ.
- Гоо сайхан, галбиржуулах үйлчилгээ — Сонгосон багцаас хамааран нүүрний гоо сайхан болон галбиржуулан тураах үйлчилгээг авах боломжтой.
- Нярайн асаргаа сувилгааны талаарх сургалт, зөвлөгөө — Ээжүүдэд нярайгаа зөв хөхүүлэх, тэврэх, усанд оруулах болон өдөр тутам асарч сувилах практик мэдлэг, зөвлөгөө өгнө.
- Сувиллын иж бүрэн хувцас — Амрах хугацаанд шаардлагатай сувиллын зориулалтын хувцсаар хангана.
- Аавтайгаа хамт амрах боломж — Ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлан, хүүхдийнхээ амьдралын эхний өдрүүдийг гэр бүлээрээ хамт өнгөрүүлэх боломжтой.
Ээжүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ :
Ээжийг хүлээн авах, эмчийн анхан шатны үзлэг : Сорхун төвд ирсэн ээж бүрийг хүлээн авахдаа эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шаардлагатай оношилгоонд хамруулж, төрсний дараах биеийн ерөнхий байдлыг үнэлнэ.
Төрөлтийн хэлбэр, төрснөөс хойш өнгөрсөн хугацаа, эхийн биеийн байдал, зовиур болон бусад онцлогийг харгалзан тухайн ээжид тохирсон асаргаа сувилгаа, хяналт, үйлчилгээний төлөвлөгөөг гаргана.
Эмэгтэйчүүдийн эмчийн 1:1 үзлэг, зөвлөгөө, хяналт :
Сувилуулах хугацаанд ээж бүр эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн ганцаарчилсан үзлэг, зөвлөгөө, тогтмол хяналтад байна. Эмч төрсний дараах биеийн нөхөн сэргэлт, умайн агшилт, шавхрага, төрөлтийн шарх болон эхэд илэрч буй зовиурыг үнэлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ, оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө өгнө.
Мэргэшсэн сувилагчийн 24 цагийн асаргаа сувилгаа :
Манай мэргэшсэн сувилагч нар ээжийн биеийн байдал, зовиур болон өдөр тутмын хэрэгцээг 24 цагийн турш хянан, шаардлагатай асаргаа сувилгааг үзүүлнэ. Биеийн байдалд анхаарал шаардсан өөрчлөлт илэрсэн тохиолдолд эмчтэй уялдан шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй зохион байгуулна.
Хөхөөр хоололт, хөхний арчилгаа :
Хөхний сүүгээр зөв хооллож эхлэх, хөхүүлэлтийг тогтворжуулах нь төрсний дараах эх, нярайн асаргаа сувилгааны чухал хэсэг юм. Манай мэргэжлийн баг ээжүүдэд нярайг зөв амлуулах, зөв байрлалаар хөхүүлэх, хөхөө зөв арчлах, сүү саах болон хадгалах зэрэг практик аргачлал, зөвлөгөөг өгнө.
Хөх хатуурах, зангирах, сүү саатах зэрэг зовиурын үед эхийн биеийн байдалд тохируулан хөхний мэргэжлийн бариа, сувилгаа хийж, шаардлагатай үед эмчийн зөвлөгөөтэй уялдуулна.
Нярайгаа асарч сувилах мэдлэг мэдээлэл, дадлага олгох :
Ялангуяа анх удаа ээж болж буй эмэгтэйчүүдэд нярайгаа хэрхэн зөв асарч сувилах талаар олон асуулт тулгардаг. Манай эх баригч, нярайн мэргэшсэн сувилагч нар нярайгаа зөв тэврэх, хөхүүлэх, хэхрүүлэх, живх солих, усанд оруулах, хүй болон арьсыг зөв арчлах, хүүхдийн өдөр тутмын өөрчлөлтийг ажиглах талаар зөвлөгөө, практик дадлага өгнө. Ээжийг гэртээ харихдаа хүүхдээ өөртөө итгэлтэй асарч сувилах үндсэн мэдлэг, дадалтай болсон байхыг бид зорьдог.
Төрсний дараах мэргэжлийн бариа засал :
"Сорхун" төвд төрсний дараах эхийн онцлогийг хамгийн сайн мэддэг, туршлагатай мэргэжлийн бариа заслын баг ажилладаг. Монгол уламжлалт бариа заслын арга техникийг төрсний дараах биеийн нөхөн сэргэлт, галбиржилтыг дэмжих аргачлалтай хослуулан эхийн биеийн байдал болон сонгосон багцад тохируулж үйлчилгээ үзүүлнэ.
Үүнд умайн агшилт, биеийн ерөнхий нөхөн сэргэлтийг дэмжих бариа, булчин суллах, аарцаг нурууны бариа, хаван буулгах, бүтэн болон хэсэгчилсэн биеийн бариа, галбиржуулах бариа зэрэг үйлчилгээ багтана.
Галбиржуулах бариа гэж юу бэ???
Төрсний дараах биеийн өөрчлөлт, хаван, булчингийн сулрал болон биеийн ерөнхий галбиржилтыг дэмжих зорилгоор галбиржуулах бариаг хийдэг. Энэхүү бариа заслын арга нь БНСУ-д өргөн дэлгэрсэн уламжлалт эмчилгээний арга бөгөөд ээжүүд ураг тээх, төрөх үед эмэгтэй хүний аарцаг, хэвлий, хавирга зэрэг яс, үе мөчүүд хэлбэрээ алдаж өөрчлөлт их өгдөг. Харин төрсний дараах эхэн үед тусгай арга техникийн бариа заслын тусламжтайгаар энэхүү өөрчлөлтүүдийг засаж төрөхөөс өмнхө ямар байсан тэрхүү гоо сайхан галбирт эргүүлэн оруулах боломжтой байдаг.
Манай сувилахуйн төв нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш энэхүү арга техникийг Солонгос мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө, сургалтын дагуу нутагшуулан ажиллаж байгаа билээ.
Нүүр, гоо сайхны үйлчилгээ :
Ээжийн амралт, бие сэтгэлийн сэргэлтийг дэмжих зорилгоор гоо сайхны үйлчилгээг багцдаа багтаан үзүүлдэг. Манай 10 болон 14 хоногийн багц үйлчилгээнд нүүрний гоо сайхны үйлчилгээ багтдаг бөгөөд ээж хүсвэл нэмэлт төлбөртэй гоо сайхны багц үйлчилгээнээс сонгон авах боломжтой.
Төрсөн эхэд зориулсан шим тэжээлт хооллолт :
"Сорхун" төв нь хооллолтыг төрсний дараах асаргаа сувилгаа, гам барих болон биеийн нөхөн сэргэлтийн салшгүй хэсэг гэж үздэг. Мэргэжлийн хоол зүйч болон эмчилгээний хоолны мэргэшсэн тогооч нар төрсөн эхийн биеийн онцлог, хөхүүл үеийн шим тэжээлийн хэрэгцээнд тохирсон хоолны цэсийг боловсруулан бэлтгэдэг.
Ээжүүддээ өдөр бүр өглөө, их үд, өдөр, бага үд, оройн хоол, цай, зууш зэргээр шим тэжээлээр баялаг хоол, ундааг хуваарийн дагуу бэлтгэн өрөөнд нь хүргэж үйлчилнэ. Монгол уламжлалт гам барих хоол, идээг орчин үеийн хоол зүйн зарчимтай хослуулан, төрсний дараах биеийн нөхөн сэргэлт болон хөхүүл үеийн шим тэжээлийн хэрэгцээг дэмжихийг зорьдог.
Тав тухтай хувийн өрөө :
Төрсний дараах үед ээжид хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол тайван орчин, чанартай амралт юм. "Сорхун" төв нь энгийн болон VIP зэрэглэлийн өрөөний сонголттой бөгөөд нэг өрөөнд нэг ээж байрлаж, хувийн орчинд тайван амрах боломжтой. Өрөөнүүд нь төрсний дараах гам барих, амрах, хөхүүлэх болон өдөр тутмын хэрэгцээнд тохирсон тав тухтай орчныг бүрдүүлсэн.
Сувиллын иж бүрэн хувцсаар хангана :
Сувилуулах хугацаанд ээжүүдийг өдөр тутам хэрэглэх сувиллын зориулалтын иж бүрэн хувцсаар хангана. Ингэснээр ээж өөрийн амралт, гам барих, биеийн нөхөн сэргэлт болон нярайдаа илүү анхаарах боломжтой.
Аавууд хамт амрах боломжтой :
Ээж хүсвэл нөхөртэйгөө хамт байрлан амрах боломжтой. Ингэснээр аав хүүхдийнхээ амьдралын эхний өдрүүдэд дэргэд нь байж, нярайгаа асарч сувилах анхны дадлаа эзэмшихийн зэрэгцээ ээждээ сэтгэл санааны болон өдөр тутмын дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ.
Төрсний дараах энэхүү нандин өдрүүдийг ээж, аав, бяцхан үр хамтдаа тайван, тав тухтай орчинд өнгөрүүлэх нь Сорхуны гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэг онцлог юм.

Сувиллын хоол /ээжийн/
- Өглөөний цай 08:00-08:30
- Үдийн цай 11:00-11:30
- Өдрийн хоолны иж бүрдэл 13:00-13:30
- Өдрийн цай 16:00-16:30
- Оройн хоолны иж бүрдэл 18:30-19:00

Тавтай морилно уу!