Бариа гоо зүйн тасаг

2026-1-3
654

0

 БАРИА, ГОО ЗҮЙН ТАСАГ

Сорхуны Бариа, гоо зүйн тасгийн онцлог, давуу тал : 

Мэргэжлийн баг хамт олон Монгол уламжлалт бариа заслыг Солонгосын төрсний дараах галбиржуулан тураах асаргаа сувилгааны хөтөлбөртэй хослуулан нэг дор цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бид төрсний дараах эх бүрийн биеийн онцлог, зовиур, сэргэлтийн явц харилцан адилгүй гэдгийг харгалзан хөхний бариа, хаван буулгах бариа, галбиржуулах бариа, аарцаг нурууны бариа, хэвлий орчмын сувилгаа болон гоо сайхны үйлчилгээг тухайн эхэд тохируулан төлөвлөж үйлчилдэг.

Төрсний дараах эхийн бие махбодын сэргэлтийг мэргэжлийн сувилгаа, уламжлалт бариа заслын аргаар дэмжинэ.

Сорхун эх, нярайн сувилахуйн төвийн Бариа, гоо зүйн тасаг нь төрсний дараах эхийн бие махбодын онцлог, сэргэлтийн үе шатанд тохирсон бариа засал, бие галбирын үйлчилгээ болон арьс гоо заслын үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Манай тасагт нарийн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй бариа заслын багшаар ахлуулсан мэргэшсэн баг ажиллаж, Монгол уламжлалт анагаах ухааны бариа заслын арга техникийг орчин үеийн сувилгаа, сэргээн засах арга барилтай хослуулан үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн БНСУ-ын төрсний дараах эхийн сувилахуйн төвүүдэд хэрэглэгддэг галбиржуулах бариа, сувилгааны арга техникийг Монголд нутагшуулан, төрсний дараах эхийн биеийн онцлогт тохируулан хэрэгжүүлдэг нь манай тасгийн нэг онцлог юм.

Төрсний дараах эхэд яагаад тусгай бариа, сувилгаа хэрэгтэй вэ?

Төрсний дараах үед эхийн бие махбодод богино хугацаанд олон өөрчлөлт явагддаг. Хөх хөндүүрлэж зангирах, бие хавагнах, нуруу аарцгаар өвдөх, булчин чангарах, ядрах зэрэг зовиур түгээмэл тохиолддог.

Ийм үед эхийн биеийн байдал, төрсөн хэлбэр болон тухайн үеийн зовиурыг харгалзан тохирсон сувилгаа, бариа заслын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийх нь сэргэлтийн үеийг илүү тав тухтай давахад дэмжлэг болдог.

Сорхун төв энэ хэрэгцээг нэг дор, цогцоор нь шийдэхэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог.

Манай үндсэн үйлчилгээнүүд

Галбиржуулах бариа : 

БНСУ-ын төрсний дараах сувилахуйн төвүүдийн арга туршлагад тулгуурласан галбиржуулах бариа нь аарцаг, нуруу, хэвлийн орчмын булчинг суллах, биеийн тэнцвэрт байдлыг дэмжих, хаван болон хөөнгө багасгахад чиглэсэн тусгай аргачлалтай.

Зөөлөн шахалт болон лимфийн урсгалын дагуух бариа заслын техникүүдийг хослуулан эхийн төрсний дараах биеийн сэргэлт, галбиржилтыг дэмжинэ.

Хөхний бариа : 

Төрсний дараах үед сүү орохтой холбоотойгоор хөх хатуурах, зангирах, хөндүүрлэх зэрэг зовиур үүсэж болно.

Эхийн тухайн үеийн байдлыг үнэлэн тохирсон хөхний бариа, сувилгаа хийснээр хөхний тавгүй мэдрэмж, хатуурал, зангирлыг бууруулах болон хөхүүлэлтийг дэмжихэд чиглэнэ.

Хаван буулгах бариа : 

Жирэмслэлт болон төрсний дараах үеийн биеийн хөөнгө, хаван нь эхчүүдэд түгээмэл тохиолддог.

Лимфийн урсгалын дагуух зөөлөн бариа болон уламжлалт бариа заслын аргыг хослуулан биеийн хаван, хүнд оргих мэдрэмжийг багасгах, цус болон тунгалгийн эргэлтийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.

Хэвлий, аарцаг орчмын нөхөн сэргээх бариа : 

Төрсний дараах эхийн биеийн байдлыг харгалзан хэвлий, аарцаг орчмын зөөлөн бариа, уламжлалт сувилгааг хийж, тухайн хэсгийн булчингийн чангарал, тавгүй мэдрэмжийг багасгах болон төрсний дараах хэвийн сэргэлтийг дэмжинэ.

Бүтэн биеийн уламжлалт бариа : 

Монгол уламжлалт бариа заслын арга техникийг ашиглан төрсний дараах эхийн биеийн алжаал, ядаргааг тайлах, нуруу, мөр, хүзүү болон булчингийн чангарал, зовиурыг багасгах, цус, тунгалгийн эргэлтийг дэмжих, биеийн ерөнхий сэргэлт, амралт гамыг дэмжихэд чиглэсэн сувилгаа, үйлчилгээг үзүүлнэ.

Хэсэгчилсэн бариа :

Эхийн зовиур, хэрэгцээнд тохируулан хөх, хүзүү, толгой, мөр, нуруу, аарцаг, хэвлий зэрэг хэсэгт чиглэсэн бариа заслын үйлчилгээг сонгон хийх боломжтой.

Арьс, гоо сайхны үйлчилгээ : 

Төрсний дараах үед дааврын өөрчлөлт, нойр дутуу байдал, ядралт зэргээс шалтгаалан арьс хуурайших, өнгөө алдах, эмзэгших зэрэг өөрчлөлт гарч болно.

Манай гоо зүйн үйлчилгээ нь арьсыг цэвэрлэх, чийгшүүлэх, тэжээл өгөх, арьсны уян хатан чанар болон өнгө төрхийг сэргээхэд чиглэнэ.

Нүүрний массаж, цэгэн иллэгийг гоо сайхны үйлчилгээтэй хослуулснаар нүүрний булчинг суллах, микро цусны эргэлтийг дэмжих, ядарсан төрхийг сэргээж тайвшруулахад тусална.

Уламжлалт нэмэлт сувилгаа : 

Эхийн биеийн байдал, зовиурт тохируулан уламжлалт сувилгааны төрлүүдээс сонгон хэрэглэнэ. Үүнд жамц давс, халгай, шилмүүс, барагшун зэрэг уламжлалт орц бүхий дүрлэг болон хэсэгчилсэн сувилгаа багтана.

Тухайн үйлчилгээг эхийн биеийн байдал, төрсний дараах хугацаа болон шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөтэй уялдуулан сонгоно.

Ээж эрүүл, тайван байвал нярай ч тайван өснө.

 






Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.