Хоол үйлдвэрлэлийн тасаг

640

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАСАГ

Сорхун Хоол үйлдвэрлэлийн тасгийн онцлог : 

  • Мэргэжлийн хоол зүйч,
  • Эмчилгээний хоолны мэргэшсэн тогооч,
  • Төрсөн эхэд зориулсан тусгай цэс,
  • Монгол уламжлалт гам барих хооллолт

Бид Монгол уламжлалт гам барих идээ ундааны соёлыг орчин үеийн хоол зүйн зарчимтай хослуулан, төрсний дараах асаргаа сувилгаа, эхийн биеийн нөхөн сэргэлт болон хөхүүл үеийн шим тэжээлийн хэрэгцээнд зориулсан хоолны үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.

Энэ нь Сорхун Хоол үйлдвэрлэлийн тасгийн гол онцлог, давуу тал юм.

Төрсний дараах асаргаа сувилгаа, гам барихад зориулсан мэргэжлийн хоол, шим тэжээлийн үйлчилгээ... 

Төрсний дараах үе бол эхийн бие махбод нөхөн сэргэж, тамир тэнхээгээ сэргээх онцгой чухал үе юм. Монголчууд эртнээс төрсөн эхийн гам барих, биеэ тэнхрүүлэх, шим тэжээлээ нөхөхөд хоол, идээ ундааг онцгойлон анхаарч ирсэн уламжлалтай.

Сорхун эх, нярайн сувилахуйн төвд хооллолтыг зөвхөн өдөр тутмын хэрэглээ бус, төрсний дараах асаргаа сувилгаа, гам барих болон эхийн биеийн нөхөн сэргэлтийг дэмжих цогц сувилгааны чухал хэсэг гэж үздэг.

Манай Хоол үйлдвэрлэлийн тасагт мэргэжлийн хоол зүйч болон эмчилгээний хоолны мэргэшсэн тогооч нар тогтмол ажиллаж, төрсний дараах эхийн бие махбодын онцлог, хөхүүл үеийн шим тэжээлийн хэрэгцээ, гам барих уламжлалд тохирсон хоолны цэсийг тусгайлан боловсруулан үйлчилдэг.

Төрсөн ээжид зориулсан тусгай хоолны цэс : 
Манай хоолны цэсийг боловсруулахдаа төрсний дараах эхийн тамир тэнхээг нөхөх, биеийн сэргэлтийг дэмжих, хөхүүл үеийн шим тэжээлийн хэрэгцээг хангах, гам барихад тохирсон эрүүл, тэнцвэртэй хооллолт гэсэн үндсэн зарчмыг баримталдаг.

Үүнд :

  • Уураг, шим тэжээл сайтай хүнс — Мах, өндөг, буурцаг болон бусад тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр сонгон хэрэглэнэ.
  • Зөөлөн боловсруулсан хоол — Шарж, хуурахаас аль болох татгалзан чанах, жигнэх зэрэг зөөлөн боловсруулалтын аргыг түлхүү ашиглана.
  • Гам барихад тохирсон хөнгөн, эрүүл хооллолт — Хурц амтлагчийг хязгаарлаж, давсны хэрэглээг зохистой түвшинд байлган, төрсний дараах эхийн биед ачаалал багатай хоолоор үйлчилнэ.
  • Төрсний дараах сэргэлтийг дэмжих орц найрлага — Хөхүүл эхийн шим тэжээлийн хэрэгцээ, биеийн шингэний тэнцвэр болон ерөнхий нөхөн сэргэлтийг дэмжихэд тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэнэ.

Монгол уламжлалт гам барих хооллолт ба орчин үеийн хоол зүй
Монголчууд төрсөн эхийн биеийг тэнхрүүлэх, гам барихад шинэ, шим тэжээллэг, шингэц сайтай идээ ундаа хэрэглэхийг эртнээс чухалчилж ирсэн.

Сорхун төв энэхүү уламжлалт мэдлэгийг орчин үеийн хоол зүйн зарчимтай хослуулан, шинэ ясны шөл болон төрөл бүрийн шим тэжээллэг шөл, хоолыг төрсөн эхийн биеийн онцлог, хэрэгцээнд тохируулан бэлтгэдэг.

Эдгээр хоол, хүнсний сонголт нь эхийн тамир тэнхээг нөхөх, төрсний дараах биеийн нөхөн сэргэлтийг дэмжих, хөхүүл үеийн нэмэгдсэн шим тэжээлийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, биеийн шингэний зохистой тэнцвэрийг дэмжих, өдөр тутмын эрч хүч, шим тэжээлийг нөхөх, төрсний дараах гам барих хугацаанд эхийг шим тэжээллэг, тохирсон хоол хүнсээр хангахад чиглэгдэнэ.

Мэргэжлийн хоол зүйчийн хяналт : 
Төрсөн эх бүрийн биеийн онцлог, хоол тэжээлийн хэрэгцээ харилцан адилгүй. Иймээс манай мэргэжлийн хоол зүйч болон эмчилгээний хоолны мэргэшсэн баг хоолны цэсний шим тэжээлийн зохистой харьцаа, хүнсний бүтээгдэхүүний сонголт, боловсруулалтын арга, хоолны төрөлжилтөд тогтмол хяналт тавьж ажилладаг.

Ингэснээр төрсний дараах асаргаа сувилгаа, гам барих хугацаанд эхчүүдийг амт чанартай төдийгүй биеийн нөхөн сэргэлт, хөхүүл үеийн хэрэгцээнд тохирсон хоол хүнсээр үйлчлэхийг зорьдог.

Жил бүр шинэчлэгддэг хоолны цэс : 
Сорхун төв нь үйлчлүүлэгч ээжүүдийн хэрэгцээ, санал хүсэлт болон мэргэжлийн багийн зөвлөмжийг харгалзан үндсэн хоолны цэсээ жил бүр шинэчлэн сайжруулдаг.

Ингэснээр ээжүүд нэг хэвийн хоол бус, төрөлжсөн, амт чанартай, шим тэжээллэг бөгөөд төрсний дараах гам барихад тохирсон хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх боломжтой.

 






Фото агшин





©2026. "SORKHUN" Эх нярайн сувилахуйн төв.