НЯРАЙН ТАСАГ
"Сорхун" Нярайн тасгийн онцлог давуу тал :
- 24 цагийн мэргэжлийн хяналт
- Мэргэшсэн нярайн сувилагч, эх баригчдын баг
- Нярайн өдөр тутмын асаргаа сувилгаа
- Шарлалт, жин, хооллолтын тогтмол хяналт
- Ээжид зориулсан нярайн асаргаа сувилгааны зөвлөгөө, мэдээлэл
"Сорхун" сувилахуйн төвд ээжүүд маань амар тайван амарч, төрсний дараах гам барих, биеэ тэнхэрүүлэх хугацаанд энхрхий бяцхан нярай тань манай мэргэжлийн багийн 24 цагийн хяналт, асаргаа сувилгаанд байх боломжтой.
Энэ нь ээжид хангалттай амрах, биеэ тэнхрүүлэх боломж олгохын зэрэгцээ нярай хүүхдэд амьдралынхаа эхний өдрүүдийг мэргэжлийн асаргаа сувилгаатай, аюулгүй орчинд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Нярай бүрт мэргэжлийн асаргаа сувилгаа, 24 цагийн хяналт :
Нярайн үе бол хүүхэд эхийн хэвлийгээс гадаад орчинд дасан зохицож буй хамгийн эмзэг, онцгой анхаарал шаарддаг үе юм. Энэ үед нярайн биеийн байдал, хооллолт, унталт, шарлалт, жингийн өөрчлөлт болон өдөр тутмын асаргаа сувилгааг мэргэжлийн түвшинд тогтмол хянах нь чухал.
Сорхун эх, нярайн сувилахуйн төвийн "Нярайн тасагт" мэргэжлийн эх баригч, мэргэшсэн нярайн сувилагч, туслах сувилагч нар 24 цагийн турш ажиллаж нярай бүрийн онцлог, хэрэгцээнд тохирсон асаргаа сувилгаа, хяналтыг тогтмол үзүүлдэг.
Шаардлагатай тохиолдолд нярайн биеийн байдлыг үнэлж, мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээтэй уялдуулан ажилладаг нь манай нярайн тасгийн давуу тал юм.
24 цагийн мэргэжлийн хяналт :
Нярайн биеийн байдал богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой учраас байнгын ажиглалт, хяналт чухал.
Манай мэргэжлийн баг нярайн амьсгал, зүрхний цохилт, биеийн халуун, арьсны өнгө, ерөнхий байдал, нярайн шарлалт, хөхөлт, хооллолт, биеийн жингийн өөрчлөлт, шээх, баах давтамж зэргийг тогтмол ажиглан, нярайн биеийн ерөнхий байдлыг хянана.
Ингэснээр нярайн хэвийн өсөлт, дасан зохицох явцыг ажиглахаас гадна анхаарал шаардсан өөрчлөлтийг эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Нярайн өдөр тутмын асаргаа сувилгаа :
Нярай хүүхдийн өдөр тутмын асаргаа нь зөвхөн хооллох, живх солихоор хязгаарлагдахгүй. Ариун цэвэр, хүйний сувилгаа, биеийн дулаан, хооллолт, унталт зэрэг олон хүчин зүйлийг зөв зохицуулах шаардлагатай.
Манай нярайн тасагт :
- Хүйн арчилгаа — Хүйг цэвэр, хуурай байлгаж, эдгэрэлтийг тогтмол хянана.
- Живх солих, ариун цэвэр сахих — Нярайн хэрэгцээнд тохируулан живхийг тогтмол сольж, арьсны цэвэр байдлыг хангана.
- Усанд оруулах — Нярайн биеийн байдал, насанд тохируулан аюулгүй, зөв аргачлалаар усанд оруулна.
- Хөхүүлэлт — Эх, хүүхдийн онцлогт тохируулан хөхүүлэлтийг дэмжиж, хооллолтын давтамжийг ажиглана.
- Шаардлагатай үед угжаар хооллох — Эхийн сүү болон эмч, мэргэжлийн багийн зөвлөмжид нийцсэн хооллолтыг зохих аргачлалаар өгнө.
- Жингийн хяналт — Нярайн жингийн өөрчлөлтийг тогтмол хянаж, хооллолттой уялдуулан ажиглана.
- Шээх, баах давтамжийн хяналт — Нярайн өдөр тутмын ялгаралтыг ажиглаж тэмдэглэнэ.
- Нярайн шарлалтын хяналт — Арьсны өнгө болон шарлалтын байдлыг тогтмол хянаж, шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэг, шинжилгээ, эмчилгээтэй уялдуулан ажиллана.
Ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм :
Нярай хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг тул орчны ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарах шаардлагатай.
Сорхун төвийн Нярайн тасаг нь ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, нярайд зориулсан орчин, хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон ажилтнуудын эрүүл ахуйн шаардлагыг тогтмол ханган ажилладаг.
Ээжид нярайгаа зөв асрах мэдлэг, дадал олгоно :
Сорхун төвийн нярайн асаргаа сувилгааны нэг чухал зорилго нь зөвхөн төвд байх хугацаанд хүүхдийг асрах бус, ээжийг гэртээ гарсны дараа нярайгаа өөртөө итгэлтэй, зөв асарч сувилах мэдлэг, дадалтай болгох юм.
Иймээс манай эх баригч, нярайн сувилагч нар ээжүүдэд :
Хүүхдээ зөв хөхүүлэх, хэхрүүлэх, тэврэх, живх солих, хүйг сувилах, усанд оруулах, нярайн өдөр тутмын өөрчлөлтийг ажиглах зэрэг практик мэдлэг, зөвлөгөөг өдөр тутмын асаргаа сувилгаатай хамтатган өгдөг.
Ингэснээр ээж хүүхэдтэйгээ хамт гэртээ харих үед нярайгаа асарч сувилах анхан шатны мэдлэг, дадлыг эзэмшсэн байх боломжтой.

Тавтай морилно уу!